Төв аймгийн Баянцагаан сумын ИТХ

Төв аймгийн Баянцагаан сумын ИТХ

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.

2022-01-13

Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан "Хүндэтгэлийн хуралдаан"-ыг зохион байгуулж, аймаг сумын үе үеийн ИТХ-ын төлөөлөгчид, байгууллагын дарга эрхлэгчид 60 гаруй хүнийг урьж оролцууллаа. Хуралдааныг ИТХ-ын дарга Т. Алгирмаа нээж үг хэлж, төрийн дуулал эгшиглүүлээ. ИТХ-ын ахмад болон залуу үеийн төлөөллүүд баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн бол ИТХ-ын даргаар 15 жил, хурдын төлөөлөгчөөо 7 удаа сонгогдсон Г. Пүрэвдорж "Үндсэн хуулийн шинэ үзэл баримтлал бидний амьдралд" сэдвээр илтгэл тавилаа. Хуралдаанд АИХ-ын депутат Ю. Дашпунцаг агсаны гэр бүл үр хүүхдүүдийг урьж оролцуулан амьдрал үйл хэргээс нь танилцуулан нэхэн дурсаж хүндэтгэл илэрхийлэн гарын бэлэг гардуулсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М. Энхбат баярын мэндчилгээ дэвшүүлж, энэ онд хийгдэх бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээний талаар товчхон мэдээлэл хийлээ. Үндсэн хуулийн ойд зориулан Үндэсний бөхийн барилдаан, "Хуулиа дээдэлье" тэмцээн, Үндсэн хууль цом дэвтэр аялуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.  Арга хэмжээнд нийт 170 гаруй төрийн албан хаагч, бангийн иргэд оролцсон байна.

хурдан моринд чип суулгах

санал өгсөн: 5
4 / 80%
1 / 20%