Төв аймгийн Баянцагаан сумын ИТХ

Төв аймгийн Баянцагаан сумын ИТХ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2023-09-15

Нутгийн удирдлагын шинэ тогтолцооны бүрэлдэхүүн  хэсэг болсон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 онд тулгын чулуугаа тавьж 24 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд сумын ИТХ-д давхардсан тоогоор 147 төлөөлөгч сонгогдон ажиллаж, сум орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулах үйлсэд оюун бодол, мэдлэг чадвараа дайчлан нутгийн удирдлагыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн байна.

Одоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон 15 төлөөлөгч, 7-н зөвлөлийн гишүүн, 6-н ажлын хороо, 4 зөвлөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан жилдээ 4-өөс доошгүй удаа,  хуралдаж сумын нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах бодлого чиглэл, иргэдийн ахуй амьдралыг дээiлүүлэх хөтөлбөр төлөвлөгөө, нутгийн удирдлагын үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг.

"Сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж иргэдийнхээ ая тухтай, аюулгүй орчинд ажилтай орлоготой , амар амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэх, төр нийгмийн харилцаанд иргэдийн оролцоог бий болгох, оролцох чадамжийг төлөвшүүлэх" эрхэм зорилгыг өмнөө тавьж энэхүү зорилгодоо хүрэхийн тулд ил тод нээлттэй, иргэдийн оролцоотой, итгэл даахуйц байх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж  байна.

2020 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Т. Алгирмаа, нарийн бичгийн даргаар П. Ууганжаргал, зөвлөлийн гишүүдээр Л. Зууннаст, Х. Оюунбилэг, Н. Долгорсүрэн, Б. Долгормаа, Ч. Ганбат, Ж_ Ариунтуяа нар сонгогдон ажиллаж байна.

2020-2024 оны бүрэн эрхийн ИТХ-д ажиллаж байгаа төлөөлөгчдийн 8 эрэгтэй, 7 эмэгтэй, дээд боловсролтой 8, дунд боловсролтой 7 төлөөлөгч байна. Үүнээс анх удаа сонгогдсон 8, дөрвөөс дээш удаа сонгогдсон 4 төлөөлөгч байна. Сумын ИТХ-аас баталсан тогтоол шийдвэр, үйл ажиллагааны мэдээллийг "Төв Баянцагаан сумын мэдээлэл" цахим хуудас, "Төв  Баянцагаан сумын мэдээлэл" гарын авлагаар иргэдэд хүргэж байна. сумын ИТХ-аас "Иргэдээ сонсъё" аян, Иргэн баг төрийн үйлчилгээ" нэгдсэн арга хэмжээ, "Төлөөлөгчдийн өдөр" өдөрлөгийг зохион байгуулж иргэд, сонгогчдын санал бодлыг сонсож, баталсан бодлого шийдвэрээ сурталчлан ажилладаг.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь үйл ажиллагааны үзүүлэлт, ажлын амжилтаараа 2022 онд аймагтаа "Дэд" байранд,  2018 онд "Гутгаар" байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн.

хурдан моринд чип суулгах

санал өгсөн: 9
7 / 78%
2 / 22%