Төв аймгийн Баянцагаан сумын ИТХ

Төв аймгийн Баянцагаан сумын ИТХ

"Зууны манлай хурд" МСУХолбооны зөвлөгөөн боллоо.

2023-10-08

Зөвлөгөөн 2023 оны 10-р сарын 08-ны өдөр сумын төвд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд МУ-ын хөдөлмөрийн баатар тод манлай уяач Д. Даваахүү, аймгийн МСУХолбооны тэргүүн Ч. Сарангэрэл, Морь  тайлбарлагч, сэтгүүлч М. Оюунбаатар нар хүрэлцэн ирж оролцлоо. Зөвлөгөөнд морь уяж сойдог уяачид, моринд сонирхолтой иргэд нийлсэн 105 хүн оролцсон. Ирэх жилд болох сумын 100 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдааны зохион байгуулалт, бай шагналын талаар хэлэлцүүлэг явууллаа. Уралдаанд оруулах морьдын талаар уяачид санал зөрж байсан тул  100 жилийн ойгоор "Монгол мориор уралдах", Дээд 2 нас Монгол доод 4 нас хэмжиж уралдах гэсэн 2 санал дээр далд санал хураалт явуулсан. Санал хураалтанд 87 хүн оролцож саналаа өгснөөс 44 хүн "Монгол мориор уралдах" санал өгснөөр энэхүү шийдвэрийг баталгаажуулж тогтоолыг баталсан.

хурдан моринд чип суулгах

санал өгсөн: 5
4 / 80%
1 / 20%