Төв аймгийн Баянцагаан сумын ИТХ

Төв аймгийн Баянцагаан сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН 10-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2023-10-30

1. Сумын ИТХ-ын хуралдаан энэ сард хуралдаагүй. Хурлын зөвлөл хуралдаж  ээлжит 19 дүгээр хуралдааныг 11-р сарын 03-нд хуралдуулж 7 асуудал хэлэлцэхээр тогтоолоо.

2. Багийн ИНХ-уудын ээлжит хуралдаан 10 дугаар сарын 10-17-ны хооронд хуралдаж, Өвөлжөө хаваржааны газар хүсэн хүсэлтүүд, иргэдээс ирүүлсэн санал гомдлыг хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл, өвлийн цаг уурын таамаг шинж байдлыын талаар сумын Засаг дарга Д. Хүрэлбаатар мэдээлэл хийж, ЗДТГазар 2023 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан.

3.  Аймаг, сумын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт төсөл арга хэмжээний ажлын явц гүйцэтгэлд Хурлын хороодоос хяналт хийж, дүгнэлт гаргалаа. ҮҮнд:

-Нутгийн удирдлагын хөгжлийн хороо- 12 төсөл арга хэмжээнд

Төсөв санхүү үйлдвэрлэл-дэд бүтцийн хороо-10 төсөл арга хэмжээнд

Нийгмийн бодлогын хороо-4 төсөл арга хэмжээнд

Байгаль орчин-газрын харилцаа, ХАА-н хороо -11 төсөд арга хэмжээнд

4. Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Баянцагаан-100" уулзалтанд сумын ИТХ-ын төлөөлөгчдийг оролцуулан сумын 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил, хандив мөнгөний талаар санал бодлоо солилцож, хандивын ажлыг эхлүүлсэн. Тус арга хэмжээнд сумын ИТХ-ын төсвийн төлөөлөгчийн үйл ажиллагааны зардлаас 4160,000 төгрөгийг зарцуулсан.

5. ОНХСангаар хийгдсэн цахим сургалтанд сумын ИТХ-ын 6 төлөөлөгч хамрагдаж, сангийн шинэчилсэн журам, шинээр бий болсон хөрөнгийн ашиглалт, үр дүнд хэрхэн хяналт хийх талаар мэдлэг мэдээлэл олж авсан.

 

 

хурдан моринд чип суулгах

санал өгсөн: 5
4 / 80%
1 / 20%