Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хуралдааны танхимд 100 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдааныг төлөөлөгчдийн хамгийн ахмад болох Д. Өлзийбаяр даргалан явуулж, 5 асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэлээ. Хурлын даргад 3-н төлөөлөгч нэр дэвшин өрсөлдөж 53,3 хувийн саналаар Д.Лувсанравдан ИТХ-ын даргаар сонгогдлоо. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг төлөөлөгчийн 60 хувийн саналаар хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.