Төв аймгийн Баянцагаан сумын ИТХ

Төв аймгийн Баянцагаан сумын ИТХ

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай

Огноо: 2021-12-17 Дугаар:08 Нээгдсэн:181

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай

Сумын Засаг дарга Д. Хүрэлбаатарын өргөн барьсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" тогтоолын төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаар хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтын 9.2.2. Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 192, А/243 дугаар тушаалаар батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

    1. Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа ахуйн болон хуурай хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
    2. Хог хаягдлын хураамжийг тогтоосон хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт төвлөрүүлэн, сумын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах ажлыг зохион байгуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг Засаг дарга /Д. Хүрэлбаатар/-т үүрэг болгосугай.
    3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Хог хаягдлын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 08 дугаар тогтоол, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн "Хог хаягдлын төлбөрт өөрчлөлт оруулах тухай" 25 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
    4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Төсөв санхүү-үйлдвэрлэл дэд бүтцийн хороо /Ж. Ариунтуяа/-д даалгасугай.

 

ДАРГА                                      Т. АЛГИРМАА

хурдан моринд чип суулгах

санал өгсөн: 5
4 / 80%
1 / 20%